Dark Light
Нийгэм | 2021-11-10

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхан шатны цахим тэмцээний техникийн хурал болон туршилтын тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 19 цагт цахимаар эхэлнэ.

Тэмцээнд бүртгүүлсэн оролцогчдын тооноос хамаарч зөвхөн 7-8 нас болон 9-10 насны хөвгүүдийн ангилал цахимаар зохион байгуулна. Иймээс 10-ны хуралд зөвхөн 7-8, 9-10 насны оролцогчид оролцох бөгөөд техникийн хуралд төхөөрөмжүүдээ бэлдэх шаардлагатай. Туршилтын тэмцээнд оролцоход заавал Tornelo хаягтай байх шаардлагатай бөгөөд өөрсдийн профайлаар орж насны ангиллаа сонгон бүртгүүлнэ.

Хөвгүүдийн ангиллын 11-12, 13-14, 15-16 нас тус бүрт бүртгүүлсэн шатарчдын тоо цөөн байгаа тул эдгээр насны бүх оролцогчид 11 дүгээр сарын 26-28-нд танхимаар болох хагас шигшээ тэмцээнд шууд оролцоно.

Харин 6 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын анхан шатны тэмцээн танхимаар болох ба нийт 52 оролцогч бүртгүүлсэн тул 2 зонд хувааж, зон тус бүрээс эхний 15-д шалгарсан /нийт 30/ өсвөрийн шатарчид хагас шигшээ тэмцээнд оролцоно. А зоны тэмцээн “Шинэ Эхлэл Бодь” клубт, Б зоны тэмцээний “Элит Брэйн” клубт зохион байгуулах бөгөөд тэмцээн 11 дүгээр сарын 13-14-нд буюу амралтын өдрүүдэд болно.

Түүнчлэн 17-18 насны хөвгүүдийн ангилалд бүртгүүлсэн 6 шатарчин улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд шууд оролцох боломжтой гэдгийн Зохион байгуулах комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10