Dark Light
Нийгэм | 2021-11-10

МХЕГ: Багануур дүүрэгт 26 зөрчил гарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хяналт шалгалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  худалдаа, үйлчилгээний 37 хоол үйлдвэр үйлчилгээний 19 нийт 56 объектыг хамруулан, халдвар хамгааллын дэглэм, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, 26 зөрчил дутагдал илрүүлж 46%-ийг богино хугацаанд арилгуулж, нийт 56 объектын 90 ажилтанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хоёр: Шөнийн хяналт шалгалт:  

Хамтарсан хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд худалдаа үйлчилгээний 17, баар, караоке 15, зочид буудал 8, цахим тоглоомын газар 2 нийт 42 объект хамрагдсан.Шалгалтын явцад “COVID19 QR verify” аппликэйшнээр үйлчлүүлэгчийн qr кодыг уншуулж,  дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан эсвэл халдвараар өвчлөөд эдгэрсэн тухай магадлагааг шалган нэвтрүүлээгүй, үйлчлүүлэгч хоорондын зайг 2 метрээс доошгүй байхаар тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, хүний бөөгнөрөл үүсгэсэн, нэг чигийн урсгалаар хөдөлгөөнийг давхцуулахгүй байдлаар зохион байгуулаагүй, орох, гарах чиглэлд тэмдэглэгээ хийж, хяналт тавиагүй зэрэг нийтлэг зөрчлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гурав:Бусад хяналт шалгалтаар:

1.Дүүргийн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу албан байгууллагын дэргэдэх хоол үйлдвэрлэлийн 5 объектод хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтаар хоолонд орох үеийн ажиллагсдын биеийн халууныг хэмждэггүй, хоолны дээжийг хүрэлцэхүйц авдаггүй, дээжний шил нь таггүй, битүүмжлэлгүй зэрэг зөрчил дутагдал илэрч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

2.Өргөө соёлын төвийн үйл ажиллагаанд УОК-н даргын 2021 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-н хэрэгжилтэд халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч НМХГ-н дэд даргын 02-03/2938 дугаартай “Ковид 19 халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх тухай” мэдэгдлийг хүргүүлэн ажилласан.

Дөрөв. Төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 4улсын /ахлах/ байцаагч боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээг 3 объектод хийж гүйцэтгэн, илэрсэн зөрчил дутаглыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын байцаагчийн зөвлөмж 3-г гарган хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Тав: Лабораторийн мэдээлэл:

Багануур дүүрэг дэх МХХ-н хими, нян судлалын лабораторид хүсэлтийн дагуу ирсэн хүнсний нийт 10 сорьцонд 42 үзүүлэлтээр шинжилгээ хийж дүнг лимс программд шивж, хянан баталгаажуулахад 1 сорьцын 2 үзүүлэлт чанар стандартын шаардлага хангаагүй гарсан байна.

Зургаа.Халдваргүйжүүлэлт

“Эйнжил” ХХК-аас Багануур дүүргийн 1 объектын 2467м.квталбайд 0.06%-ийн клорсептийн уусмалаар шүршиж урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг, 5 объектын 824м.квталбайд НЗӨСТ-өөс голомтын халдваргүйжүүлэлтийг 0.06%-ын жавелионы уусмалаар хийгдэхэд МХХ-ийн улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10