Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Ахмад”-ын хотхоны 901 дүгээр байрны 10 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2021.11.10-ны өдрийн 10:01 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:07 цагт очиход 901 дүгээр байрны 3 дугаар давхраас 10 дугаар давхрын цахилгааны босоо сувагт цахилгааны утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 120 иргэнийг гаргажээ.
АДМИН








Нийгэм







