УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгээр АН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан төслүүдийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой Ажлын баг болон гишүүдээс гаргасан зургаан саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэсэн байна.
Ийнхүү төслөөр гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч төсвийг батлах хуулийн хугацаатай байдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлаад, өнөөдөр 14.00 цаг хүртэл завсарлага өгөв.
АДМИН








Нийгэм







