Dark Light
Нийгэм | 2021-11-11

Автомашинтайгаа живсэн иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 11 сарын 9-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11 сарын 10-ны өдрийн 13:55 цагаас эхлэн “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нарыг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:50 цагт голын эргээс 45 м зайд, 5 метрийн гүнээс Б /39 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж гаргасан. “Шишгэд” голын усанд 3 метрийн зайтай, 6 метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 11 сарын 11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10