Dark Light
Нийгэм | 2021-11-11

Эрээнд хатуу хөл хорио цуцлагдсан уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрээн хотод аравдугаар сарын 13-нд ковид 19-ийн  халдварын  тохиолдол батлагдснаар хатуу хөл хорио тогтоосон.

Эрээн хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг цуцалсан гэх мэдээлэл өчигдрөөс олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Дотоодод хатуу хөл хориог цуцалсан нь ташаа мэдээлэл. Тодруулбал, Эрээн хот дотроо хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулсан. Эрээн хотын Консулын газраас хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч шийдвэр гараагүй гэх мэдээлэл өгсөн” гэв.

Харин www.nmgcb.com сайтад "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах шинжээчдийн бүлгийн дүгнэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Эрээн хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн сулруулах шийдвэр гарлаа" гэх мэдээлэл нийтэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10