Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, тив, дэлхийн наадамд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч нарыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ, “Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
Тэрбээр "Хөдөлмөрийн баатар цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Энэхүү шагналыг хүртэхэд олон жилийн хүч хөдөлмөр, дасгалжуулагч нарын ур чадвар шингэсэн. Дээрээс нь ажлын хамт олон ЦЕГ, Хүч спорт хорооны хамт олны минь хүч хөдөлмөр шингэсэн байгаа. Энэхүү шагналыг аваад дааж явах нь хамгийн чухал. Цаашид монголынхоо ард түмнийг олон удаа баярлуулах болно. Анх сонсоод их баярласан, цолоо дааж явах хэрэгтэй гэж хамгийн түрүүнд бодогдсон. Миний дараагийн том зорилго бол 2024 оны олимп" гэв.
АДМИН








Нийгэм







