Dark Light
Нийгэм | 2021-11-12

Голын мөс цөмөрсний улмаас нэг иргэн амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газар “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 2021.11.09-ний өдрийн 23:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11.11-ний өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/-ийг  “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулав. Тухайн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгч, 15:39 цагт автомашиныг татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08