Dark Light
Нийгэм | 2021-11-12

"Хүүхдийн төмөр зам"-аар хүүхдүүд аялсаар байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн төмөр замыг ганцхан жилийн дотор барьж ашиглалтад оруулсан билээ.

Өнгөрсөн сарын 18-нд нээлтээ хийсэн “Хүүхдийн төмөр зам” одоогийн байдлаар 20 орчим мянган хүүхдэд буюу өдөрт дунджаар 600-800 хүүхдэд үйлчилж байгаа аж. Одоогоор тус төмөр замын үйлчилгээний тарифыг тогтоогоогүй тул үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.

Хүүхдийн төмөр зам даваа гарагт амардаг бол бусад өдөр 11:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. Тус төмөр зам нь УБТЗ-ын Дархан татах хэсгийн харьяанд байгаа бөгөөд машинч, вагоны үйлчлэгч, замын болон холбооны техникч, өртөөний жижүүр зэрэг төмөр замын мэргэжлийн хүмүүс хүүхэд багачуудад үйлчилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10