Монголын хоккейн лигийн 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний Плэй-оффын тоглолтууд 11 дүгээр сарын 21-24-нд Шинэ Яармаг дахь “Степпе арена”-д болно.
“Ковид-19” халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан тус тэмцээний хасагдах шатанд “Отгон од- Бласт” vs “Шарын гол”, “Хангаръд” vs “Багануур” багууд өрсөлдөнө. Түрүүлж 2 хожсон баг нь финалд шалгарах юм байна.
Тодруулбал, Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн тэмцээнд нийт 6 баг оролцоход Плэй оффын шатанд Эрдэнэтийн “Хангаръд” клуб хамгийн олон оноо цуглуулсан амжилтаараа 1 дүгээрт эрэмбэлэгдэж 4 дүгээр байраар шалгарсан “Багануур” багтай оноолт таарсан бол “Отгон од- Бласт” баг 3 тойргийн дараах байдлаар цуглуулсан оноогоороо 2 дугаарт эрэмбэлэгдэж, плэй оффын шатанд “Шарын гол” багтай учраа таарсан юм.
АДМИН








Нийгэм







