Нуурын мөс цөмөрч авто машинтайгаа осолдсон 2 иргэний амь насыг аварсан цагдаад тухайн иргэн талархалаа илэрхийлжээ.
Талархалд : Миний бие 2021.11.07-11.08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс 7 км зайд байрлах "Цагаан" нууранд мөс цөмөрч автомашинтайгаа осолдоход тус сумын хэсгийн цагдаа дэд ахлагч Батын Эрхбаяр нь нутгийн иргэн Баярмагнай, Мөнхбатын хамт цаг алдалгүй ирж тусламж үзүүлэн 2 хүний амь насыг аварсанд гүнээ талархаж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье" гэжээ.

АДМИН








Нийгэм







