Dark Light
Нийгэм | 2021-11-12

Хөдөлмөрийн баатар Б.Жамьяндагва таалал төгсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, багш Балжиннямын Жамьяндагва 2021 оны 11-р сарын 11-ний өдөр таалал төгссөнд түүний гэр бүл , үр хүүхэд , төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Балжиннямын Жамьяндагва 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төржээ. Тэрээр 1946-1954 онд офицерын сургууль, 1957-1962 онд ЗХУ (ОХУ)-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр Урлагийн дээд сургуулийг найруулагч, балетмейстер мэргэжлээр суралцан төгссөн юм.

Тэрээр офицерын сургуульд сурч байхдаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд суралцаж төрөлхийн авьяасаа нээж улмаар Ардын Цэргийн Дуу Бүжгийн чуулгад дагалдан бүжигчнээр орж ажиллан ур чадвараа хөгжүүлж, бүжиглэхийн зэрэгцээ бүжиг дэглэх хүнд хөдөлмөрийнхөө эхлэлийг тавьж хамт олныхоо дунд хүндлэгдэх болжээ.

Түүний амьдралын ихэнх хугацаа Монголын балетын урлагтай салшгүй холбоотой байсан бөгөөд 1962 онд сургууль төгсөж ирснээс хойш хагас зуу гаруй жил Улсыг Дуурь Бүжгийн театрын уран бүтээлтэй холбоотой байж олон арван тооны сонгодог болон үндэсний , орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан юм.

"Шехеразада”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Эсмеральда", “Дон Кихот", "Ай Ёо Доктор”, “Спартак”, “Хунт нуур” зэрэг дэлхийн сонгодог балетын жүжгүүд, “Шарилжин дундах цэцэг”, “Хошуу наадам”, “Мөнхийн нөхөрлөл”, "Нуурын домог", "Найз залуус”, “Анчин ба согоо", "Хөгжмийн эгшиг", "Уран Хас", "Мөнгөн залаа", "Эрдэнэсийн уулс”, “Үйлийн гурван толгой", "Малчдын дуулал", "Бөртэ чоно", "Энхийн тойрог” зэрэг үндэсний болон орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан юм.

Зургийн тодорхойлолт алга байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10