Dark Light
Нийгэм | 2021-11-12

“Цэмцгэр Дархан ” аян үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Ууд аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэвэр хот”, “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөр, “Ногоон Дархан” төслийн хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээг сайжруулах, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Цэмцгэр Дархан” аянг 2 сарын хугацаанд зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд “Хоггүй Дархан” төслийг “Дархан хоггүй Ирээдүй” ТББ, “Хар ус гол” ТББ-д иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аюултай хог хаягдал болох батарей цуглуулах 100 ширхэг сав, нийтийн эзэмшлийн зам талбайд дахивар цуглуулах 20 ширхэг хогийн савыг гүйцэтгэн өнөөдөр /2021.11.12/ ашиглагч байгууллага болох Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, сууц өмчлөгчдийн холбоодод хүлээлгэн өглөө.

Дээрх хогын сав болон батарей цуглуулах савыг нийтийн зориулалттай орон сууцны орцны гадна болон, нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулах юм байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10