Dark Light
Нийгэм | 2021-11-12

Түргэн тусламжийн тэрэг, амьсгалын аппарат хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хантайшир бөхийн дэвжээ, “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбоо хамтран санаачилсан “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Алтай нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэд, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн халуун сэтгэлт нутгийн зон олныхоо хандив тусламжийг нэгтгэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 57 сая төгрөгийн үнэ бүхий нярайн амьсгалын аппаратыг хандивлалаа. Мөн Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Харүмофүжи аварга Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн тэрэг бэлэглэж,  өнөөдрөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглахаар  хүлээн авлаа. Ирээдүй Алтай оюутан залуучуудын холбоо, Хантайшир бөхийн дэвжээ хамтран Алтай хотод хүүхэд багачуудад зориулан спорт заал барьж байгаа нь тун удахгүй ашиглалтанд ороход бэлэн болоод байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10