Dark Light
Нийгэм | 2021-11-13

Төрийн албан хэргийг Монгол бичгээр хөтлөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн даатгалын ерөнхий газар “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т заасан төрийн байгууллагууд албан хэргээ 2022 оноос кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх, туршиж эхлэх зорилтын хүрээнд нийт албан хаагчдын монгол бичгийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг профессор Г.Буянтогтох багштай хамтран 2 сарын хугацаанд танхим болон цахим хэлбэрийг хослуулан амжилттай зохион байгууллаа.

Тус газар нь нийт албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, мөн нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад монгол бичгийн ахисан түвшний сорил оруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10