Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 323 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Ө-51°15’00”, У-100°19’48”/ 11 сарын 13-ны өдрийн 03:24 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 03:38 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Нийгэм | 2021-11-13
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







