Dark Light
Нийгэм | 2021-11-13

Хөлдсөн нууранд 60 цооног гарган эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11 сарын 12-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 60 цооног гаргаж, 6 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт зогсоож, 11 сарын 13-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/ 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08