Dark Light
Нийгэм | 2021-11-13

Орхон голд осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08 сарын 31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09 сарын 02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09 сарын 02-ны өдрөөс 09 сарын 07-ны өдөр, 09 сарын 16-ны өдрөөс 09 сарын 23-ны өдөр, 10 сарын 13-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 11 сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид иргэн Л/44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан”  гэдэг газраас “96 дугаар точкийн бирваз” гэдэг газар хүртэл Орхон голын усаар 45 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар 45 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:21 цагт түр зогсоож, 11 сарын 13-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10