Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шаардлагатай хүн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 /Үйлчилгээний газрын цагийн хязгаар тогтоох/ тоот захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлүүдийг илрүүлж, эрх бүх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Энэ хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 92 иргэнд зөвлөн туслаж, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 22 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгчээ.
Иргэн, байгууллага, аж ахуйн нэгж та бүхнийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 /хуулийн этгээдийн үүрэг/, 31 /иргэний эрх, үүрэг/ дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлж, Нийслэл хотынхоо амар тайван, аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахыг уриалж байна.
АДМИН








Нийгэм






