Олон улсын стандартын “Мөсөн өргөө” ордон өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өнөөдөр тус ордонд гэр бүлийн өдөрлөг болсон ба тэшүүрээр гулган, үлгэрийн баатруудын тоглолт үзэн, Арена лаунж, кофе шопоор үйлчлүүлэн, цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөх боломжтой.
Зургаан наснаас дээш хүүхэд гулгах боломжтой бөгөөд мөсөн талбай дээр мэргэжлийн багш ажиллаж, зааварчилгаа, зөвлөгөө өгч байна.
“Мөсөн өргөө” 10.00-22.00 цагийн хооронд ажиллах ба талбай 50%-н дүүргэлттэй ажиллана.
Тэшүүр түрээс (1 цаг ): Том хүн 25,000₮ хүүхэд 15,000₮ төгрөгийн үнэ төлбөртэй байна.


АДМИН








Нийгэм






