Dark Light
Нийгэм | 2021-11-14

Шинэ дайчид 10 км-ийн марш үйлдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны намар хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчид болон офицер, ахлагчийн бүлгүүд энэ сарын 12-ны өдөр 10 километрийн явган марш үйлдлээ. Маршийн маршрутын дагуу хичээлийн цэгүүдийг урьдчилсан байгуулсан бөгөөд дасгал сургалт, тэмцээнүүд тус бүртээ амжилттай явагдсан юм. Тухайлбал, офицер, ахлагчийн бүлгүүдийн дунд гранат шидэлтийн тэмцээнд офицерын бүлгээс дэслэгч Г.Төгөлдөр, ахлагчийн бүлгүүдээс ахлагч Л.Надмиддорж, дэд ахлагч Э.Мөнх-Очир нар тэргүүлж, шагнуулав. Мөн энэхүү тэмцээний үеэр хугацаат цэргийн алба хаагчдад гранатыг хэрхэн зөв шидэх тухай техникийн анхан шатны сургалт давхар зохион байгуулагдлаа.

   Үүний дараа галын бэлтгэлийн анхны дасгалыг боловсруулж, байр зүйн баримжаалал, тактик болон химийн бэлтгэлийг тодорхой хичээлийн цэгүүдэд гүйцэтгэж, хугацаат албаны дайчдынхаа бие бялдар,сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлсэн юм.

5 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болноАхмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00