Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:56 цагт очиход 17 дугаар гудамжны иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалант хэсгийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:10 цагт очиход иргэн М-ын 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсэг “Ховд хороолол” 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:43 цагт очиход иргэн С-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.
Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Баянтүмэн 50 дугаар гудамжны 606 тоотод Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 18:46 цагт очиж иргэн Б-ийн 10 тн өвс шатаж байсныг 2 цаг 54 минут ажиллаж унтраасан байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Хараа хэсэг” 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 20:25 цагт очиход иргэн А-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Талын хонхор хэсгийн, 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:07 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн “Чулуут” хорооллын 18 дугаар гудамжинд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:53 цагт очиход иргэн А-ийн 4 ханатай гэр, “Приус-30” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН








Нийгэм






