Dark Light
Нийгэм | 2021-11-15

МХЕГ: Зөвшөөрөлгүйгээр тамхи борлуулсан зөрчил илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газар, НМХГ-ын дарга нарын хамтран баталсан “Худалдаа, үйлчилгээний газруудад хамтарсан хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу тус дүүргийн Цагдаагийн албан хаагчидтай хамтран 1-21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 149 аж ахуйн нэгж байгууллагад хамтарсан хяналт шалгалт хийлээ.  

ЗӨРЧИЛ: Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "МАРШАЛ маркет" ХХК-ийн хүнсний дэлгүүр нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байсан зөрчил үйлдсэнийг илрүүлэн 10 нэр төрлийн 134 ширхэг тамхийг тэмдэглэл үйлдэн түр хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө.

- Их ноен Од ХХК ийн Атлантис ресторан, Мөнх стар ХХК ийн 999999 караоке 2 аж ахуйн нэгж байгууллагыг шинэ хариуцлагын гэрээг маргаашийн дотор шинэчилж хийх талаар зөвлөсөн.

- Их булга трейд ХХК-ийн Queen караоке Covid19 QR verify апп ашиглаагүй байсан.

- Ти Энд Би гоц мэргэн ХХК, Ларж спарт ХХК, Шар айраг хамтлаг ХХК, Хэтбат ХХК-иудын гадаргуу болон гар халдваргүйжүүлэх бодисууд Монгол улсын халдваргүйтгэлийн бодисын бүртгэлд бүртгэгдээгүй, тус бодисууд нь хэрэглэх зааваргүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун хэмжиж тэмдэглэл хөтлөөгүй, Си би си Эйжиа, Хэтбат, Ти энд би тод мэргэн, Ла фемме ХХК-ийн ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, Си би си Эйжиа ХХК-ийн Neo space баарны 1 давхарт үйлчлүүлэгчийн дүүргэлт 50 хувиас хэтэрсэн, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжгүй, Зүүн баян рефайри ХХК-ийн элит баар кассын хажууд шилэн болон хуванцар хаалт байршуулаагүй, Их Булган их алт ХХК-ийн QUEEN караоке нь микрофоныг ариутгах тоног төхөөрөмж байршуулаагүй зэрэг зөрчил илэрлээ

- Цагаан толгой овоо ХХК-ийн их хуралдай нэртэй караоке нь хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулаагүй

- Ле фемме ХХК согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн

ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар шинэчилсэн хариуцлагын гэрээ байгуулах нийт 556 иргэн, аж ахуйн нэгжээс 331 иргэн, аж ахуйн нэгж буюу 59.5 хувь нь байгуулаад байна. Үүнд :

- Ресторан, кафе, эвент холл-121

- Бүх төрлийн баар-38

- Цайны газар, түргэн хоол, кофе шоп-81

- Амралтын газар, жуулчны бааз-7

- Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн газар-17

- Спорт ордон, заал-39

- Усан бассейн-9

- Фитнесс төв-19

ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭ:

Ажилчидын соёлын ордон, 16 р хорооны иргэний танхимд байрлах Коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах суурин цэгт вакцины хадгалалтын горим алдагдаагүй. 2. Үйлчилгээний байгууллагын салбарын ажилтануудын III дах тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор явуулын багаар 1 цэг Трипле эвэнт холл (ХУД 15-р хороо Их наяд плаза 6 давхарт), 2 цэг Парис эвэнт холл (ХУД 3-р хороо Дельта холдинг) байрлах цэгт хяналт тавьлаа. Цэгийн орох гарах ургал тусдаа, хүлээлгийн зай талбай хүрэлцээтэй 08:00-20:00 хүртэл уртасгасан цагаар 2 ээлжээр ӨЭМТ -ийн 4 баг ажиллаж байна. Вакцины хадгалалтын горим алдагдаагүй. Вакцины дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй

СУРГАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ:

Ач тус хоспис эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах арга зүй, эрсдлийн менежмент сэдвүүдийн хүрээнд ЭЧХУАБ,  ЭАХХХУБ   байгууллагын сургалт зохион байгууллаа. Сургалтад тус эмнэлгийн 7 эмч хамрагдсан.

ХНХХХ-ийн даргын баталсан 02-19/09 дугаартай “Хүнс, хөнгөн үйлдвэрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Жи Эс Эф” ХХК, “Ав шүтээн ХХК”-уудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм журмын хүрээнд хяналт хийж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10