Dark Light
Нийгэм | 2021-11-15

3870 кг түүхий нүүрс хураан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын 5,   баталгаат бус замын 2, нийт 7 хяналтын цэгт Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор 20833 тээврийн хэрэгсэл, 43640 зорчигчийг шалган нэвтрүүлж, нэмэгдлээр автоэргүүлийн 314  чиглэлд 721, явган эргүүлийн 389 чиглэлд 795 алба хаагч үүрэг гүйцэтгэж 28 өндөрлөг цэгээс 42 алба хаагч хяналт тавин ажиллаж,  энэ хугацаанд Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 4 зөрчил буюу 3870 кг түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө. Түүнчлэн 28 хорооны 143 гудамжид 1230 айл өрх, 2464 иргэнийг үзлэг шалгалтад хамруулж, 1365 иргэнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажилласан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10