Dark Light
Нийгэм | 2021-11-15

Хүүхдийг садар самуунд уруу татсан хэргийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчин Фэйсбүүк олон нийтийн сүлжээ ашиглан бага, өсвөр насны хүүхдүүдэд садар самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг зориудаар үзүүлж, цахимаар бэлгийн дарамтанд оруулж бэлгийн харицаанд орсон гэмт хэрэг гарчээ. 

Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн: "ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 8-13 настай охидуудтай зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан танилцаж хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харилцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, садар самуунд уруу татсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт этгээд нь фэйсбүүк нийгмийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй хүүхдүүдтэй танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харицаанд орох, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэргээр гэмт үйлээ хэрэгжүүлж байжээ.  Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрээгүй Н, Ш нартай бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй охидтой биечлэн уулзаагүй хэдий ч олон охидод садар самуун бичлэг илгээж, садар самуун үйлдэл хийлгэсэн үйлдлүүд тогтоогдож  цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв. 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төв 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10