МЗЭ нь 1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэх болсон. МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой. "Утгын чимэг" наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвилзүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг юм.
Энэ жил Төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Сономын Удвалын 100 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа тус наадам 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 14:00 цагт УДЭТ-д болно.

АДМИН








Нийгэм






