Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 05:53 цагт ОБЕГ хүлээн авчээ.
2021.11.15-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг ар гэрийнх нь хүсэлтээр “Хөтөл-Ус” нуурын мандал дээгүүр металл хайгч багажаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон байна.
АДМИН








Нийгэм






