Дуучин С.Зоригт машинаа ачуулсандаа бухимдан ачилтын компанийн ажилтанг үг хэлээр доромжилсон бичлэгээ өөрийн цахим хуудастаа байршуулаад байв. Харин өчигдөр Ачилтын компанийн холбооноос мэдэгдэл гарган дуучин С.Зоригтыг уучлалт гуйхыг шаардсан.
Дуучин С.Зоригт машин ачилтын холбоо болон ажилтан залуугаас уучлалт хүссэн бичлэгээ өнөөдөр өөрийн цахим хуудастаа "Уур хүрч бухимдсан үедээ бичлэг хийсэн нь миний буруу. Машин ачилтын залуугаасаа УУЧЛАЛТ хүсье. Залуу хүмүүс байна даа" хэмээн байршуулжээ.
Тэрээр “Өнгөрсөн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа машин ачилтын компанийн ажилтан залууг бичлэг хийж, бусдад түгээж, буруу ойлголт төрүүлж, онцгүй үйлдэл гаргасандаа би тэр залуугаас уучлалт хүсэж байна. Хүн бүр л мэдсээр байж дүрэм зөрчдөггүй гэж би бодож байна. Тухайн үед би өлгийтэй нялх хүүхдээ айлд оруулж өгчхөөд яараад гарч ирэхэд машиныг маань аччихсан байсан. Ачилт угаас тийм л процесстой явагддаг. Мэдээж намайг хүлээгээд байхгүй. Мөн Монголын машин ачилтын компанийнхнаасаа уучлалт хүсэж байна.
Миний хувийн бодол шүү. Машин ачилтын системийг 100 хувь зөв явж байна гэж бодохгүй байна. Улаанбаатар хотын ихэнх жолооч нар яагаад машины цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг юм бэ тэ. “Уучлаарай машиныг чинь таглаад тавьчихлаа, залгаарай” гэдэг үүднээс л дугаараа тавьдаг. Үүн дээр иргэддээ ээлтэй, таатай зөв системруугээ өөрчлөлт ороосой гэж би өөрийнхөө хувийн бодлыг хэлмээр байна.
Өнгөрсөн өдрүүдэд та бүхнийг сөрөг бичлэг, стори хийж стресстүүлсэн бол та бүхнээсээ уучлалт хүсье. Ахиж ийм алдаа гаргахгүйг хичээнэ. Бүгдээрээ стрессгүй замын хөдөлгөөндөө бие биенээ хүндэлж, дүрмээрээ замын хөдөлгөөний хуулиа мөрдөж, хөдөлгөөнд оролцоцгооё гэж хэлмээр байна” гэлээ.
АДМИН








Нийгэм






