Dark Light
Нийгэм | 2021-11-16

Эрээн боомтын авто замын тээвэрлэлт удахгүй хэвийн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрээний хилийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "БНХАУ хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлэх нь зөв байх. Авто замын болон зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. БНХАУ хилээ хаасан зүйл байхгүй байна. Төмөр замын тээвэрлэлт, бараа эргэлт хэвийн явагдаж байна. Нарийн царигаар ачилт хийгдээд явж байна.

Одоо ямар ажлууд ирэх 20 хоногт хийгдэх вэ гэхээр авто замын тээвэрлэлтийн бараа солилцоог яаж нэмэгдүүлэх талаар Хятадын талаас дөрвөн санал тавьсан. Үүнийг хүмүүс шаардлага гэж буруу ойлголт төрсөн байх шиг байна. Энэ бол яаж бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх вэ гэдэг Хятадын талын санал. Өөрөөр хэлбэл, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад, Хятад, Монгол тээвэрлэгчид хоорондоо хавьталд орохгүйгээр хилийн тэг цэг дээр чингэлгээ солилцъё гэх дөрвөн санал юм. Энэ саналаа Эрээн хотоос бидэнд тавьсан. Бид хүлээж авч байгаа.

Одоо бидний зүгээс 19 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар болон чингэлгүүдээ бэлтгэх, өөрсдийн хилийн цэгийн талбайг засах ажлуудыг хийнэ. Энэ ажлыг 20 хоногийн хугацаанд хийх бүрэн боломжтой. Хугацаанаас өмнө бэлтгэл хангагдчихвал авто замын тээвэрлэлт бүрэн хийгдэх бололцоотой гэж үзэж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10