Dark Light
Нийгэм | 2021-11-16

Баянхонгорын нутгаар 15 см цасан бүрхүүл тогтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт Увс нуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтайн уулс, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-8 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр +5…+11 хэм, бусад нутгаар -2…+5 хэм байв.

Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-8 хэм, бусад нутгаар -8…-16 хэм байжээ.

Ихэнх нутгаар салхи багатай, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 20 метр хүрч ширүүссэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10