Dark Light
Нийгэм | 2021-11-16

ХӨСҮТ-ийн 6 тасагт засвар үйлчилгээ хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ нь 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд ихэнх байруудад сүүлийн 10-аад жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байна. 

2020 онд ЭМЯ-ны санхүүжилтээр 807 сая төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засваруудыг хийж гүйцэтгэлээ.

Дээврийн засвар: 

Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг, 

Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны, 

Хоол үйлдвэрлэлийн тасаг

Их засвар: 

Хоол үйлдвэрлэлийн тасаг 

Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимуудад хийжээ. 

Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид лифт шинэчлэх, шинээр лифт суурилуулах ажлыг хийж байна.

Үүнээс гадна эмнэлгийн ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ажлын хүрээнд өөрийн санхүүжилтээр /гүйцэтгэлийн санхүүжилт/ 11 төсөлд 1,6 тэрбум төгрөгөөр засвар, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаагаас одоогоор дөрвөн ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа бол үлдсэн ажлуудын бэлтгэл хангагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10