Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, цэвэр орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор цэвэр, бохир усны шугамд холбох зориулалттай хоёр нийтийн бие засах газрыг Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төвийн зүүн талд, Хан-уул дүүрэг 2-р хороо “Ажилчны алдар” талбайд тус тус шийдвэрлүүлж инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг өнгөрөгч аравдугаар сард гүйцэтгүүлэн энэ сарын 10-ны өдөр мэргэжлийн комисс ашиглалтад хүлээн авч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өчигдөр хүлээлгэн өгчээ.
Тодруулбал эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие засах нэг тасалгаа, хоёр угаалтуур, цахилгаанаар халааж, цэвэр, бохир усны шугамд холбох зориулалттай хоёр нийтийн бие засах газрыг 2020 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаас нийтийн бие засах газар хийжээ.

АДМИН







Нийгэм






