Dark Light
Нийгэм | 2021-11-16

Дубай экспод Монгол Улсын үндэсний өдөрлөг эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНЭУ-ын Дубай хотноо болж буй “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээ “Al Wasi” плазад зохион байгуулж, Монголын хэсгийн Ерөнхий комиссын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Дубай экспогийн Ерөнхий комиссын албаны гүйцэтгэх захирал Нажеев Моххамед Ал Али, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар нээж үг хэлэв. 

Монголын хэсгийн Ерөнхий комиссын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монгол Улсын Үндэсний өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармаг “оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Энэхүү үзэсгэлэн яармаг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, энгийн иргэдийг нэгтгэж, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах томохон боломжийг олгож байна” хэмээн онцоллоо. 

Мөн энэ үеэр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулав. Арга хэмжээний шууд дамжуулалтын үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтэн А.Ганхүлэг Монголын асрыг танилцууллаа. 

Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болсон билээ.

"Монгол Улсын Үндэсний өдөрлөг”  АНЭУ-ын асраар зочилж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурснаар өндөрлөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10