Dark Light
Нийгэм | 2021-11-16

Дуучин Л.Байзада таалал төгсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагаас уран бүтээлээ эхлүүлсэн авьяаслаг дуучин, ая зохиогч Л.Байзада хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний “Танилцъя охин минь”, “Нандин эрдэнэ”, “Миний нутгийн өглөө”, “Ондоо” зэрэг олон дуу зуун дамжин залуусын сонирхолд хөглөгдөн эгшиглэж байсан цаг бий.

Л.Байзадагийн зохиосон олон дуу Монголын эстрадын дуучдын урын санд орж, дуулагдаж ирснийг энд дурдах нь зүйтэй.

1988-1992 онд Багшийн сургуульд суралцаж төгссөн тэрээр 1972 оны аравдугаар сарын 26-нд эхээс мэндэлсэн билээ. Авьяаслаг дуучин Л.Байзада нь хорь, хориннэгдүгээр зуун дамнасан Монголын эстрадын гэрэлт нэгэн од байлаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10