Өнөөдөр “Эхлэл брэнд” ХХК-аас цахим хичээлд хамрагдах боломжгүй, зорилтот бүлгийн 30 суралцагчид “HULAN 21 PLUS” гар утас бэлэглэснийг хүлээн авлаа.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан “Эхлэл брэнд” ХХК-ийн хамт олонд талархал дэвшүүлээд, ухаалаг утас, хэрэгсэлгүйн улмаас цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хүргэж, ажиллахаа илэрхийллээ.
Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн захирал Ч.Батзаяа “Том үйл биш ч гэсэн бидний энэ үйлдлийг цаашид олон Монгол брэндүүд дэмжиж, хүүхдэд цахим хичээлээс хоцрохгүйгээр сурч боловсроход хувь нэмрээ оруулаарай” гэж уриалсан юм.


АДМИН








Нийгэм







