Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Тахилтын 122-р сургуулийн үүдэнд түлшний машины ачааны сав дотор 2 хүн ороод ухаан алдсан байна дуудлага өнөөдөр 17:21 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход "Өсөх трэйд" ХХК-ний Шатахуун түгээх компанийн NORD BENZ 60 тонн автомашины ачааны саванд гурван иргэн цэвэрлэгээ хийж байгаад дотор нь унаж, бие нь муудсан байсныг гаргаж, анхны тусламж үзүүлэн Яаралтай Түргэн Тусламжийн Төв 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АДМИН








Нийгэм







