Dark Light
Нийгэм | 2021-11-16

"Аэро Монголиа" компанийн онгоц хагархай дугуйтай буулт хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.11.16/  "Аэро Монголиа" компанийн MO91 Embraer-145 агаарын хөлөг "Чингис хаан" нисэх буудлаас 15 цаг 35 минутад 44 зорчигчтой хөөрч, Завхан аймгийн "Доной" нисэх буудалд 16 цаг 55 минутад буух үед баруун талын үндсэн дугуй нь хагарсан маш ноцтой асуудал гарчээ. "Чингис хаан" нисэх буудлаас хөөрөхөд л тас хийх чимээ гарсан гэж зорчигчид ярьжээ. Тэгэхээр онгоц "Чингис хаан" нисэх буудлын зурвасаас хөөрөхөд дугуй хагарсан байж болзошгүй гэж инженерүүд үзэж байгаа гэв. "Аэро Монголиа" компанийн зүгээс хөөрсөн зурвасыг шалгаж үзэхэд зурвасын гадаргуугаас хагарсан дугуйны рeзинүүд олджээ. Урьдчилсан байдлаар зурвасыг дутуу цэвэрлэснээс болж дугуй хагарсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: ТВ5 телевиз 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10