Өнөөдөр /2021.11.16/ олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны 4 хүүхэд 1 хүүхдийг бүлэглэн зодож буй бичлэг тархсан.
Дээрх бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зодсон этгээдүүдийг олж тогтоон гомдол мэдүүлгийн бүртгэлд аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч 16 настай эрэгтэй биеийн байдал одоогоор хэвийн байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







