Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Булингарын хар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 23 км-т, Ө-45°21’00.0”, У-95°47’24.0”/ 11 сарын 16-ны өдрийн 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 17:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Нийгэм | 2021-11-17
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм






