Dark Light
Нийгэм | 2021-11-17

“Хэнтий ЭБЭГ”, “Хос бар” багуудад 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар сагсан бөмбөг, волейболын дээд лигийн баг, тамирчдын төлөөллийг хүлээн авч, дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Тухайлбал, сагсан бөмбөгийн лигт 7 дахь жилдээ тоглож байгаа “Хэнтий ЭБЭГ” багийн дасгалжуулагч Б.Дожоодорж, Волейболын лигийн “Хос бар” багийн эзэн Л.Шаравням, багийн ахлагч Л.Хангай нартай уулзалт хийж, Хэнтий аймгийн зүгээс баг тус бүрт 15 сая төгрөг, нийтдээ 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ нь төр Засгийн зүгээс багийн спортыг дэмжиж буй дэмжлэгийн эхлэл болохыг мэдээлж, багийн спортоор амжилттай явж буй баг тамирчдаа 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээс хэрхэх талаар зөвшилцөхөө УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдээллээ.

Уулзалтад ирсэн дээд лигийн баг, тамирчдын төлөөлөл албаныханд талархал илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Баг тамирчдад нийтлэг тохиолддог бэрхшээл бэлтгэл хийх заалны асуудал бөгөөд түрээсэнд багагүй зардал төлдөг байна. Цаашид Хэнтий нутгийн тамирчдыг бэлтгэл хийх спорт заалны асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэд хүслээ.  

Түүнчлэн ирэх хавраас Волейбол, сагсан бөмбөгийг нутагтаа сурталчлах зорилгоор лигийн багууд Хэнтий аймагт очиж нөхөрсөг тоглолтыг зохион байгуулахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10