Dark Light
Нийгэм | 2021-11-17

Угаадсаар үрсээ хооллодог МОНГОЛ УЛС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ноогдох үдийн хоолны зардлын нормативыг өнгөрсөн 9-р сарын 1-ний өдрөөс 1500 төгрөг, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтсоосон. 

"900-н төгрөгөөс 1500 төгрөг болгон нэмэгдүүлэх нь бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж байна" гэж Боловсролын яамнаас мэдээлж байсан билээ. 

"Хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосон. Ингэснээр үдийн хоолонд зарцуулагдах 1500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдана"

Гэвч энэхүү хөтөлбөр хүүхдийг шим тэжээл, хоногт авбал зохих илчлэгийн 35 хувиар хангаж байгаа юу? гэх асуулт эцэг, эхчүүдийн хувьд асуудал болоод байна. Энэ оны хичээлийн жил эхэлснээс хойш "Үдийн хоол" хөтөлбөр хэд хэдэн удаа эцэг эхчүүдийн уур бухимдлыг түрүүлээд амжсан.

Сурагчдад илчлэг сайтай хоол гэхээсээ илүү угаадас, нохойн хоолноос ялгаагүй зүйл өгч байна гэх иргэдийн сэтгэгдэл, үдийн хоолны зургийн хамт цахим орчинд тархаад байна.

Энэ асуудалд хяналт тавих ёстой Мэрэгжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн 9-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн шалгалт хийж, арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. 

Нийслэлийн Налайх дүүргийн “Алтангадас” одонт “Голомт” цогцолбор сургуулийн Үдийн хоол 

May be an image of food

May be an image of foodMay be an image of indoorNo photo description available.May be an image of indoorNo photo description available.May be an image of food
БШУЯ-аас "Үдийн хоол"-ны танилцуулгад үзүүлж байсан хоол.
No description available.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00