Dark Light
Нийгэм | 2021-11-18

ХААН банкны асуудлыг хуулийн дагуу шалгахыг даалгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд буй. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр: " Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн тухай худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. 

Монгол банкны удирдлагуудад Монгол банкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль журмын дагуу ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр шалгаж, УИХ-ын гишүүдэд эргэж мэдээлэл хийхийг даалгаж байна. 

Мөн хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцаа эзэмших нь хуулиар хатуу хориотой.  Шинэ батлагдсан  Банкны тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10