Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа У.Мөнхсансар нь өөр ажил, албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хошууч Б.Даваахүү томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Б.Даваахүү нарыг хүлээн авч уулзлаа.
АДМИН








Нийгэм






