Dark Light
Нийгэм | 2021-11-19

300 саяын үнэтэй экскаваторын шанагыг өөрсдөө үйлдвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багануур ХК ЭШ 10/70 экскаваторын шанагыг үйлдвэрлэхдээ технологийн авто машины хуучин кузовыг ашиглаж хийжээ. Энэ нь цар тахлын улмаас хил гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц муу, үнэтэй байгаа  үед дотоод нөөц боломжоо ашиглаж хэмнэлт гаргасан ажил боллоо. Компанид ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрвөн алхагч экскаватор жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэдэг. Ийм хэмжээний ажил гүйцэтгэхэд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог. Импортоор шанага авахад нэг бүр нь 250-300 сая төгрөгийн үнэтэй. Харин дотоод нөөц бололцоогоо ашиглаж өөрсдөө үйлдвэрлэхэд 90 сая төгрөг зарцууллаа. 

Энэхүү шанага нь өөрсдөө үйлдвэрлэж буй 4 дэх шанага юм. 2017 онд анх шанага үйлдвэрлэхдээ ОХУ-ын загвараар хийсэн бол 2018 онд үйлдвэрлэсэн 2 шанагыг Америк эско шанаганы загвараар хийжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10