Вакцинжуулалтын явуулын цэг дээр өнөөдөр /2021.11.19/ Ерөнхий сайд ажиллаж байна.
Тэрээр: "Дельта вирусийн дөрөв дэх давлагаа явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал тийм ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүйгээр явлаа. Хичээлийн шинэ жилээ нээж чадлаа. Мөн халдварын тохиолдлыг долоо хоногт 20 хувиар бууруулж чадлаа. Эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд үе шаттайгаар нээж байгаа эдийн засгаа улам тэлж чадна. Цаашлаад халдварын дэглэмийг бууруулж шар түвшин рүү орж чадвал маргаантай байдаг "doublestandart", нийгмийн бухимдлыг алга болгоно. Харамсалтай нь гуравдугаар тунд хамрагдах залуусын идэвх сул байна. Гуравдугаар тун бол зөвхөн эрүүл мэнд бус нийгэм, эдийн засгийн харилцааны чухал нэг хэсэг" гэлээ.
АДМИН








Нийгэм






