Цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон. Харин 2021-2022 оны хичээл жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн бүс нутаг ногоон болон шар түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимд шилжүүлэх журамтай. Өчигдрийн байдлаарх улсын хэмжээний статистик мэдээллийг хүргэж байна.
Улсын хэмжээнд 842 сургууль энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 469 нь танхимаар, 365 нь хосолсон хэлбэрээр ажиллаж буй бол 8 нь цахимаар хичээллэж байна.


АДМИН




Нийгэм




