Барилга, Хот байгуулалтын яам, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК хамтран “Орон сууц ба санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: "Яармаг хүрээд хотын дэд бүтэц зогсчихсон байгаа. Голын цаана дулааны эх үүсвэр байна. Баруун талд нь цэвэр усны эх үүсвэр бий болж байгаа. Туул голыг дамнаж дараагийн хотыг бий болгохын тулд Морингийн даваанд аваачиж тавьж байгаа.
Улаанбаатар хот хоёр тийшээ хөгжинө. Налайхын хувьд цэвдэгтэй учир хөгжөөгүй. Тийм учраас байшин барьж болохгүй байгаа. Нөгөө тал нь Яармаг. Өөр сонголт байхгүй. Цаашаа залгуулаад Хөшигийн хөндийд хот байгуулна. Тиймээс барилгын компаниуд зөвхөн орон сууц бариад зарахаа бодож болохгүй. Дэд бүтэц, ажлын байрыг давхар шийдэх ёстой. Тиймээс энэ Засгийн газар аймгийн төвүүдийн дэд бүтцэд мөнгө тавьж өгч байгаа юм"

АДМИН








Нийгэм






