Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын технологи, үйл ажиллагаа хүйтний улирлын улмаас зогсож байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд авто замын үндсэн трассаар зохион байгуулна.
Тус чиглэлийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул авто замаар зорчих нийт жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, авто замын нөхцөл байдалд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн ХӨгжлийн яамнаас анхаарууллаа.
Авто замын нөхцөл байдлын мэдээллийг зургаар харуулав.


АДМИН








Нийгэм






