УИХ-аас 2022 оны төсөв батлахдаа нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхова бурхны хөшөө барихаар баталсан нь иргэдийн шүүмжлэл дагуулав.
2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцжээ. Ингэхдээ барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн байдаг. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Харин “Богд зонхова” цогцолбор”-ын төслийг 2021 оны төсөвт суулган ажлыг эхлүүлсэн ба 2022 оны төсөвд 32 тэрбум төгрөгийг суулган бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр болсон.
Иргэдийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө барихын оронд эмнэлэг, сургууль гээд бүтээн байгуулалт хийх хэрэгтэй хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна.
АДМИН








Нийгэм






