Dark Light
Нийгэм | 2021-11-21

“ДОРНОГОВЬ БАГА ОЛИМП” эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн эрүүл чийрэг бие бялдар, идэвхтэй амьдралын хэв маяг, биеийн тамир спортоор хичээллэх сэдэл, санаачилгыг хөхиүлэн дэмжих урам зоригийг нь нэмэгдүүлэх, авьяас, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, Олимпод оролцох Монгол Улсын  баг тамирчдаа сэтгэл санаа, дуу хоолойгоо нэгтгэн дэмжих, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бага олимпийг Дорноговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, спортын холбоодтой хамтран мэргэжлийн өндөр түвшинд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулж байна. 

2021 оны 11 дүгээр сарын 21-нд буюу энэ өдөр наадмын нээлт зохион байгуулагдаж аймгийн Засаг дарга О.Батжаргал болон аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар тэмцээний баг тамирчдад амжилт хүслээ.Тус спортын наадам нь 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 5 өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд 14 сумын 22 багийн нийт 750 гаруй тамирчид, спортын 6 төрөлд хурд, хүч, авхаалж, самбаагаа сорихоор хүрэлцэн ирээд байна.

“Бага олимп – 2021” наадам нь сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам, дартс гэсэн 6 төрлөөр 5 зааланд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулагдаж байна.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10